ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас “Оросын зэвсэгт хүчин нэг шөнийн дотор, гурван бүс нутагт Украины зургаан нисгэгчгүй онгоцыг устгасан” гэж мэдээлжээ.

Тус албаны мэдэгдэлд “Агаарын довтолгооноос хамгаалах системээр Белгород мужийн нутаг дэвсгэр дээр нэг нисгэгчгүй онгоц, Воронеж мужийн нутаг дэвсгэр дээр хоёр нисгэгчгүй нисэх онгоц, мөн Липецк мужийн нутаг дэвсгэр дээр гурван нисэгчгүй нисэх онгоцыг тус тус устгасан” гэж дурдсан байна.

“РИА Новости” агентлаг “Украины Зэвсэгт хүчин өдөр бүр ОХУ-ын төв болон хилийн бүс нутгуудыг онилж, нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Агаарын довтолгооноос хамгаалах систем Украины нисгэгчгүй онгоц, пуужингуудыг устгасаар байна” гэж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украин Оросын хотуудыг онилж, мөн барууны орнууд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалын зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн нь Москваг “цэрэг, зэвсэггүй бүс нутаг” байгуулах шийдвэр гаргахад хүргэж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу