Тяньжин боомтоос авто замаар гарч байгаа чингэлгийн тоо хязгаартай байгаа билээ. Үүний шалтгаан нь авто замаар тээвэрлэгдэх ачааг шалгаж лацаддаг талбай (Binhai Zhong Yuan) өдөрт 20-50 чингэлэг боловсруулах хүчин чадалтай, мөн энэ ачаалалд таарсан хүн хүчтэй ажээ.

Иймд авто замаар явуулах хүсэлтэй боловч уг талбайн ачааллаас шалтгаалан 300-400 орчим чингэлэг авто замаар гарахаар боомт дээр хүлээгдэж буй юм байна. БНХАУ-ын Тяньжин боомтоос авто замаар гарахад 7-9 хоног хүлээгдэж байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгөв.

Мөн Эрээн боомт руу орох урсгал ачаалал ихтэй, өдөрт 100 орчим машин ирж байгаа ба гаалийн хяналтын талбай руу орох пүүний ачааллаас шалтгаалан 1-2 хоног хүлээгдэж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу