Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотыг хоёр долоо хоногийн дотор бүрэн хяналтдаа авч магадгүй байгаа талаар “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.

Хэвлэлд тэмдэглэснээр, өдгөө хотын нутаг дэвсгэрийн 60-70 хувь хяналтад байгаа аж. Мөн “Израилийн зэвсэгт хүчний цэргүүд Рафахыг “хоёр долоо хоногийн дотор” бүрэн хяналтдаа авч чадна гэж таамаглаж буй юм байна.

Өдгөө Палестины радикал ХАМАС бүлэглэлийнхэн Шабура, Тель-эс-Султан хотын Рафах дүүрэгт цэргийн жигүүрийн үлдсэн хоёр батальонтой тулалдаж байна” гэж  сонинд бичжээ.

Рафах дүүрэгт болсон тулалдааны үеэр Израилийн зэвсэгт хүчин тухайн нутагт байсан ХАМАС бүлэглэлийн зэвсэгт хүчний тал хувийг устгаж, Палестины зэвсэгт хүчний 550 гаруй радикалыг устгасан гэж “The Jerusalem Post” мэдээлсэн байна.

Нэмж дурдахад, тус бүс нутагт болсон тулалдааны үеэр Израилийн цэргүүд 200 орчим хонгил, ХАМАС бүлэглэлийн “сүүлийн томоохон пуужингийн нөөц”-ийг устгасан гэж хэвлэлд тэмдэглэжээ.

Эх сурвалж: JPOST, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу