НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2024 оны зургаадугаар сарын 19-ний 13:00 цагт Ebarimt аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны тавдугаар сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

    • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
    • 4 орон таарвал /40,000-100,000/
    • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
    • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
    • 7 орон таарвал /500,000- 10 сая/
    • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу