Өвөрхангай аймгийн Эрдэнэ Зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн мяндаг тушаалаа Ж.Төрмөнх ламд өгөх тухай хүсэлт гаргажээ. Энэ дагуу 2024 оны тавдугаар сарын 7-нд тус хийдийн бүх нийтийн хурлаар энэхүү асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар Ажиръяа Ж.Төрмөнх ламыг хийдийн хамба ламаар баталсан байна.

Хамба ламыг суудалд нь залах ёслол зургаадугаар сарын 16-нд болжээ. Ж.Төрмөнх лам 2004-2008 он хүртэл Эрдэнэ Зуу хийдийн дэргэдэх “Хичээнгүй” шашны дунд сургуулийг дүүргэж, 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНЭУ-ын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд найман жил суралцан, Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалжээ.

Үргэлжлүүлэн гурван жил суралцаж, Жорвон буюу туслах багшийн алба хашиж, тус дацандаа Ажиръяа цолыг амжилттай хамгаалаад нутагтаа буцан ирж, Улаанбаатар хот дахь Сажа Бандидын номын хүрдэн хийдэд хоёр жил Очирт ловонгоор ажилласан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу