Маргаашнаас эхлэн нийтийн тээврийн хоёр чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал, Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг маргааш буюу дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
  • Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” гэсэн үндсэн чиглэлийг Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”, Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”,
  • Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”, Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөх аж.
Тиймээс дээрх чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчихыг Нийтийн тээврийн газраас анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу