Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Говь-Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо зэрэг 4 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байгаа хил, гаалийн алба хаагчдад “Зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт хөдөлгөөнт сургалтыг УЕПГ, ГЕГ, ХХЕГ-ын сургагч багш нарын хамт зургаадугаар сарын 10-16-ны өдөр зохион байгуулж, хил, гаалийн 112 алба хаагч хамрагдлаа.
Тус сургалтаар хил, гаалийн алба хаагчдад зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, хяналт, шалган шийдвэрлэх ажиллагааг сайжруулах чиглэлийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгож, чадавхжуулах зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу