БНСУ-ын охидын BlackPink К-поп хамтлагийн гишүүн Роуз продюсер Теддигийн үүсгэн байгуулсан “The Black Label” нэртэй хип хоп хамтлагтай бие даасан уран бүтээл хийхээр гэрээ байгуулжээ.

“YG Entertainment”-ын салбар компаниас “Удаан хугацаанд хамтран ажилласан продюсер Тедди, зураач Рөүз нар бие биедээ итгэл хүлээлгэж, саяхан менежментийн гэрээ байгууллаа” гэж дурдсан байна.

Тедди “Ddu-du Ddu-du”, “Boombayah”, “Kill This Love”, “How You Like That” зэрэг BLACKPINK-ийн олон хит дууны “эзэн” юм.

Компаниас мэдээлэхдээ “Рөүз одоогийн байдлаар дэлхийн фэнүүдтэйгээ шинэ дуугаараа уулзахаар бэлдэж буй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт, дэлхийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцоно” гэж нэмж өгүүлжээ.

K-pop дөрвөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард YG Entertainment-тай хамтран ажиллах гэрээгээ сунгасан билээ.

YG хоёр дахь охидын хамтлагаа найман гишүүнтэй pinkpunk гэсэн нэртэйгээр гаргахаар төлөвлөн бэлтгэж байсан ч бусад дөрвөн гишүүн нь тус тусын хувийн шалтгаанаар YG энтертайнментээс гарчээ.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу