ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024″ наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчин өрсөлдөж байна. Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин

-Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр

-Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр

-Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль,

-Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.

Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон Монголын багийн амжилт

-Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт.

-Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт.

-Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу