Зургаадугаар сарын 19-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна
08:00 ЦАГТ: 
“Чингис хаан” музейд: “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээ, “Глоб интернэйшнл” төвөөс “Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан” сэдвээр сэтгүүлчдийн өглөөний уулзалт зохион байгуулна. Утас: 9919-2857. 9493-1669.
09:00 ЦАГТ: 
“Корпорэйт” зочид буудалд (“Баянгол” зочид буудлын хажууд): Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “Монголын дата клуб” иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан“Олборлох салбарын өгөгдлийн шинжилгээ ба дүрслэл” сургалт уулзалт зохион байгуулна.
-МҮХАҮТ-д: БНСУ-ын “Сигма” компани хамтран “Монгол Улс, БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт” зохион байгуулна.
09:00 ЦАГТ: 
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804. Өдөрлөг нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт болно.
11:00 ЦАГТ: 
Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт: Төрийн албаны тусгай шалгалт болно. 
11:00 ЦАГТ: 
ХЭҮК УИХ-ын ээлжит сонгуулиар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хяналт тавин ажиллах талаар хэвлэлийн хурал зарлажээ.
11:30 ЦАГТ: 
“ЗМ”-ний мэдээллийн төвд: “Гэр хорооллын хөгжлийн нам” Гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар улс төрчдийн өгч буй амлалтын талаар мэдээлнэ.
12:00 ЦАГТ: 
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 2025 оны I улиралд багтан Чехийн Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 9905-1914.

БУСАД

-Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн нэмэлт худалдаа 7 дүүргийн 48 байршилд гарч байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу