Улсын Онцгой комиссоос үерт автсан 40 өрхөд гэр, үерийн дараах хор уршгийг арилгахад 400 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Завхан аймгийн Улиастай суманд зургаадугаар сарын 17-ний өдөр түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан. Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа юм.
Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд 21 байгууллагын 358 албан хаагч 57 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу