Улаанбаатар хот орчмоор өнөөдөр /2024.06.19/ 14:22 цагийн байдлаар зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл өгсөж байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
May be an image of map and text
Иймд болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу