Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аритгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34000 ам метр талбайг халдваргүйжүүллээ. Халдваргүйжүүлэлтийг  шавхай  татарсан үед давтан хийх юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу