Монголын хөрөнгийн бирж болон Улаанбаатар хотын биржээр дамжуулан 2024 оны эхний таван сарын байдлаар 262.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 734 сая ширхэг үнэт цаас арилжаалсан нь 3.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

2024 оны тавдугаар сард үнэт цаасны гүйлгээ 28.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 18.2 тэрбум буюу 39.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 268.5 тэрбум төгрөг буюу 90.5 хувиар буурчээ.

Арилжсан үнэт цаас 116.9 сая ширхэг болж, өмнөх сараас 58.4 сая ширхэгээр өсөж, өмнөх оны мөн үеэс 140.1 сая ширхэгээр буурсан байна.

Монголын хөрөнгийн зах зээл дээрх арилжааны идэвх оны эхний улиралд эрс муудсан бол өнгөрсөн тавдугаар сараас эхлэн энэ үзүүлэлт өссөн аж.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны тавдугаар сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 169.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 642.3 тэрбум төгрөг буюу 6.2 хувийн өсөлт үзүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу