Эмэгтэйчүүд барилгын салбарын үйлчилгээ, арын албанд ажиллах нь түгээмэл байдаг. Тэгвэл дан ганц үйлчилгээний салбарт бус эрэгтэйчүүдийн нэгэн адил мэргэжлийн ажлыг эрхлэх нөхцөлийг сайжруулж дэмжихээр салбарынхан санамж бичиг байгууллаа.  

Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах санамж бичигт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга C.Магнайсүрэн, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт барилгын салбарын бодлогын баримт бичгүүдэд жендэрийн тэгш байдлыг хангаж, хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тус салбарт 30 хүртэл нэмэгдүүлэх асуудлууд тусчээ.Тус арга хэмжээний үеэр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах шинжээч А.Лхамсэржид “Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 “Монголын Мянганы сорилтын сангийн зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тус сангийн Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А.Отгончимэг илтгэл тавьсан юм. Түүнчлэн “Барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэрэгжүүлж буй сайн туршлагууд”,  “мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь”,  Жендэрийн шаардлагыг хэрэгжүүлж буй бодит туршлагаас” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогч байгууллагууд санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу