Бороотой өдрийн цонхоор хотыг ажаад, та бид гэгэлзсэн мэдрэмж авдаг билээ. Харин энэ үед цээжнээ орж ирсэн мөрт болоод, дууны бадгийг амандаа аялсхийгээд л өнгөрдөг. Тэр бүр яруу найргийн ном дэлгээд, мөр шүлэг унших нь ховор ч сэтгэлд ойрхон байдгийг нуух юун.
Энэ удаад яруу найрагчдын дууны мөртөд зориулж бичсэн шүлгүүдийг хүргэж байна.
  1. Сэтгүүлч, яруу найрагч А.Азсайхан “ЖИ МИНОР”
Ballad No.1
Уй гунигийн дууч минь
Уйтгар шаналан руу түлхэгч
Чи минь… сайхан чи минь
Сайхан бүхнээс аврагч минь
Чамайгаа л хүлээж байсан шиг…
Ballad No.2
Арваннэгдүгээр сарын будрах цасанд өлгөөтэй,
Гэгээрэлд хөтлөх далавчтай,
Мөрөөдлөө орхиж, үлдэнэ гэдэг.
Ийм нандин жигүүрээ, Ирээдүйг орхиж, үлдээнэ гэдэг.
Өнгөрсөндөө хуучирсан чи
Өөр дотор минь уусчих шиг л…
Ballad No.3
Аз жаргалаас аврагч
Аз жаргалаа ч авч ирэх чи
Чимээ үгүй дотоодоос ч
Чимээ өгөхийг хичээх үү
Ballad No.4
Ирээдүй гэдэг өнгөрсөнтэй ижил
Инээд шиг замхарч, инээх хүсэл ч замхарна.
Өөрт минь үлдэх бүхэн замхарч дууссаны дараа л
Инээх хүсэл төрөх шиг,
Хүрч чадахгүй холоос ч хүрэх хүслээ тээж явах…
Хагацал гэдэг хэзээд аз жаргалтай…
2. Яруу найрагч Б.Батзаяа “CREEP”
Бөмбөрийн сулхан хэмнэл дээр
Жонни Гринвүд хөгжимдөнө.
Би . чамайг хараад яг ингэж бодсон
– Том Йорк дуулна.
Бөгс эргэх зайгүй энэ давчуухан өрөөнд бөмбөг тэсрэх шиг гэнэт цахилгаан гитар…
Би бол хачин амьтан.
Гэвч хүлээ буцах замаа чи минь олохгүй байж мэднэ.
Би ийм л гажиг хүн, тиймээс гэрлээ унтраа!
Бид хоёрын тухай Радиохед дуулж байна.
…But I’m creep, I’m a weirdo* What the hell am i doin here?
I don’t belong here…
Oh,oh She’s running out again…
3. Яруу найрагч Г.Сүхзориг  “Амиа хорлогсдын кафе”

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу