Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө.

Сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг сэтгэгдлээ ирүүлжээ. Тэрбээр “Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Би Осака хотын ахлах сургуульд суралцдаг.

Өглөө босоод, дээлээ өмсөөд гарахад Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод, анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна.
Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна” гэв.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу