Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналаа өнөөдөр (2024.06.20) 07.00 цаг (тухайн улсын орон нутгийн цаг)-аас өгч эхэллээ.

Гадаад улсад байгаа 13,095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн. Цагийн бүсийн зөрүүгээр хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн бөгөөд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэдсэн сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /тухайн улсын орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу