Вашингтон Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Валерий Залужныйг өнгөрсөн тавдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн оронд хамгийн тохиромжтой нэр дэвшигч гэж үзэж байгаа ажээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад тагнуулын алба (SVR)-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Тус мэдээнд “Оросыг стратегийн хувьд ялна” гэсэн Зеленский итгэл найдвар дэмий хоосон зүйл болохыг ухаарсан Цагаан ордон түүнийг “түүхийн хогийн саванд хаяж”, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх талаар Москватай хэлэлцээ хийхэд тохиромжтой Украины улстөрчдийн нэгээр солино.

Вашингтоны хувьд Зеленскийн оронд сонгож болох хамгийн тохиромжтой нэр дэвшигч бол Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Валерий Залужный юм” гэжээ.

Зеленскийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 20-нд албан ёсоор дуусгавар болсон байна. Украинд дайны байдалтай хүнд байгаа энэ үед парламент болон ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах боломжгүй ч Засгийн газрын “хууль ёсны байдал”-ын асуудал идэвхтэй яригдсаар байгаа аж.

Дээд Радын депутат Александр Дубинский Украины Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 21-ний шөнө дууссан тул сунгах боломжгүй гэж мэдэгджээ.

Украин улсаас Их Британид суугаа Элчин сайд асан Вадим Пристайко Киевийн барууны түншүүд Зеленскийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанд санаа зовж буйг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу