Худалдаа хөгжлийн банк болон ЭМЯам, эмнэлгийн ажилтний ипотекийн зээлийн талаарх хэлэлцээрийг өнөөдөр (2023.3.31) хийлээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах асуудлыг хамтран шийдвэрлэх өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авахаар хандсан хүмүүсийн хүсэлтийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжинд хүлээж авч шийдвэрлэж байхаар болж буй юм.

Мөн ЭМЯ-ны сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн салбар 56 мянга шахам ажиллагсадтай. Тэдгээрийн дийлэнх нь бага албан тушаалын, цалин багатай үйлчилгээний ажиллагсад байдаг учраас орон сууцны зээлд хамруулах нь нэн чухал байгаа юм. Тиймээс Худалдаа, хөгжлийн банкинд хүсэлт тавьж, удирдлагын түвшинд уулзалт хийж өмнө хэрэгжиж байсан орон сууцны хөтөлбөрийн үргэлжлүүлэх санал тавьсан юм. Банкны зүгээс бидний саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болсонд талархаж байна” гээд цаашид банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээнд эрүүл мэндийн салбарынхныг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах боломжийг судалж үзэхийг хүсжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу