Dobu.mn сайт энэ долоо хоногт (2024.06.17-2024.06.23) болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Долоо хоногийн эхэнд өнгөрсөн наадмын түрүү бөх М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд Улсын цол, чимэг нөхөн олголоо
Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон билээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, Шадар сайд С.Амарсайхан тавын даваан өвдөг шороодсон бөхчүүдэд шинээр улсын цол чимгийг өнгөрсөн Даваа гарагт (2024.06.17) гардуулан өгсөн юм.
Дэлгэрэнгүй: https://www.dobu.mn/?p=64352
Сонгууль тойрсон үйл явдал
Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт анх удаа нэр дэвшиж буй. Түүний ухуулагч гэх хүн бусдын аминд хүрсэн харамсалтай хэрэг саяхан гарсантай холбогдуулан тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, “Намайг “улс төрийн захиалгат аллага”-д ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна” гэсэн юм.  
Үзэх: https://fb.watch/sTf8s7a4HG/
Харин уг асуудалд МАН-ын удирдах зөвлөлийн зүгээс “Эмгэнэлт үйл явдлыг АН-ын гишүүд үүлэн чөлөөний нар мэт ашиглаж байна” гэж үзээд, нэр дэвшигч Г.Сайханбаярыг сонгуулийн тойргоос эргүүлэн татсан юм.
Дэлгэрэнгүй: https://www.dobu.mn/?p=64648
Сонгууль хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд улс төрийн нам эвслүүдийн дуулиан шуугиан тасраагүй. Мөн энэ үеэр Үндэсний эвслийн нэр дэвших эрхийг нь СЕХ-ноос түдгэлзүүлээд байсан гурван нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрхээ сэргээлгэсэн юм.
Харин үүний дараагаар нийслэл хот болон төвийн бүсийн аймгуудаар усархаг аадар бороо орж нэлээдгүй тэвдүүлээд авсан. Цаг агаарын хэм эрс буурсан нь тухайн өдөр цас ороход ч нөлөөлсөн. Зуны дунд сараар цастай, гудамж талбай дүүрэн устай гэх мэт адал явдалтай долоон хоног өнгөрчээ.
Ганцхан жилийн өмнө хотоороо живэх шавхсан гашуун туршлага бий. Хан-Уул дүүргийн 2-р хорооны 7,8 дугаар байр, Дунд гол, Энхтайваны гүүрний доод хэсэг,  3-р хорооны “Дэлгэрэх” хотхон, 17 дугаар хорооны “Хүннү 2222” хороолол, Канад сургуулийн хойд тал, 9,10-р хороо зэрэг байршилд нуур далай мэт ус тогтсон. Хашаан дээгүүр дамжин алхах дүр зураг энүүхэнд. Өнгөрсөн зунаас хойш ердөө л далангийн сэргээн босголтын тухай ярьж, зарим ажлыг хийсэн ч нийслэл хот бахь байдгаараа л усан далай дотор аж төрсөөр буй.
May be an image of 2 people and street
Мөн энэ удаад нийслэл дундуур урсдаг Сэлбэ голын голдирлыг өөрчилсөн байсан барилгуудыг нурааж, суурин дээр нь хамгаалалтын далан бариад буй. Бороо үргэлжлэн орсон өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн байнгын бэлэн байдалд ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч чадсан юм.
Үзэх:

Унших: https://www.dobu.mn/?p=65357 
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу