Нийслэлийн Онцгой байдлын газарт 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 15 дуудлагаар 220 тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, зургаан дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна.
Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байгаа аж. Тухайлбал, “Багануур дүүргийн 3 дугаар хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд дотроо нэг хүнтэй приус-30 загварын автомашин усанд живсэн, урсах гэж байна” гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болгожээ.
Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн нарын зураг байж магад
4 хүн нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу