Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хэнтий нуруунаас эх авдаг гол мөрөн үерийн хэмжээг даваад байсан.
Өнгөрсөн шөнийн байдлаар Туул гол Улаанбаатар хот орчимд аюултай түвшинг 9 см даван үерлэж байсан бол өглөөний 08:00 цагийн байдлаар үерийн аюултай түвшинг 80см даван үерлэж байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Иймд Туул голын эрэг дагуу, ойролцоох айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд сонор сэрэмжтэй байж, гол, усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу