Энэ өдөр бол спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй.
Орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 23 ны өдрийг Олон улсын “Олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ.