Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80см-ээр даван үерлэж байна. Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. “Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байна” гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
No photo description available.
Одоогоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдал үүссэн. Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэнээс 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байгаа аж.

May be an image of 1 person, body of water and tree

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж шилжсэн байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу