УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрамын ухуулагчаар ажиллаж байсан иргэн өөрийгөө боомилж, амиа хорлосон гэх мэдээлэл цацагдаад буй. 

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 20-ны 14:40-д ирүүлсэн.

Мэдээллийн дагуу шалгахад тус газарт оршин суух, 45 настай, эрэгтэй Р нь өөрийгөө боомилж нас барсан байсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар, “ар гэрийн шалтгааны улмаас” гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна” гэлээ. 

Мөн цагдаагийн байгууллагад Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ. Мэдээллийг шалгахад, тус тоотод оршин суух, 62 настай эмэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу