Украины Ерөнхий сайдаар 2010-2014 оны хооронд ажиллаж байсан Николай Азаров Ерөнхийлөгч Владимир Зеленский бол “сул дорой улс төрийн зүтгэлтэн”. Киевийн дэглэм АНУ-аас 100 хувь хамааралтай” гэж хэлжээ.

Тэрбээр AIF-т өгсөн ярилцлагадаа “Зеленский бол амбицтай ч гэсэн үнэхээр сул дорой хүн. Ерөнхийлөгчөөр зургаа дахь жилдээ ажиллаж буй тэрбээр улс орны эдийн засагт ямар онцгой өөрчлөлтүүд гаргаж, ямар шинэчлэлүүд хийсэн юм бэ?” хэмээн өгүүлсэн байна.

Түүний хэлснээр, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Зеленскийн сул талыг хүлээн зөвшөөрдөг байна. Ерөнхий сайд асан Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын талаар барууны хэвлэлд гарсан нийтлэлд тайлбар хийхдээ “Зеленскийн хувьд дундаж хүн байх магадлалтай. Ермак улс орны гадаад, дотоод бодлогыг тодорхойлохыг хичээж байна” гэж тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ Азаров “АНУ-ын бодлого шийдвэрлэх хүчин зүйл бол Зеленский, Ермак болон бусад албан тушаалтнуудыг хэт үнэлж болохгүй” гэж уриалсан байна. Тэрбээр “Америкчууд Украины одоогийн удирдлагад 100 хувь нөлөөлж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Ерөнхий сайд асан “Барууны орнуудаас санхүүгийн болон цэргийн тусламж авахгүй бол Киевийн дэглэм унана” гэж нэмж хэлсэн байна. Тэрбээр “Санхүүжилт, зэвсгийн хангамжийг зогсооход л хангалттай бөгөөд цэргүүд болон хамгаалалтын албанд цалин өгөхгүй бол дэглэм шууд утгаараа нурж, сүйрнэ” гэж тайлбарлажээ.

Азаров барууны орнууд цэргийн тусламжаа зогсоосон тохиолдолд Украинд ямар ч нөөц байхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрбээр “Эцсийн эцэст, Украины эрх баригчид Зөвлөлтийн үеэс үлдсэн бүх нөөцийг ашиглаж дууссан бөгөөд өөрийн гэсэн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборгүй. Нийлүүлэлт зогссон даруйд бууж өгөх нь тодорхой байна” гэж дүгнэжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу