УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ. Сонгогч танд сонгуулийн санал авах байруудын байршил, хаягийн мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод санал өгөх иргэдийн хувьд сонгогчдын тооноос хамаарч зарим хороонд 1-6 санал авах байр бий. Тиймээс ЭНД дарж, регистр болон хаягийн мэдээллээ оруулж, яг аль байранд санал өгөхөө мэдэх боломжтой.

Дашрамд дурдахад, сонгогчид тойргийн нэр дэвшигчдийг сонгох болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас бөглөнө. Хэрвээ мандатын тооноос илүү, дутуу сонголт хийвэл автоматжуулсан систем уншихгүй бөгөөд сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой юм.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу