Европын удирдагчид удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар ирэх таван жилд Европын холбоог хэнд итгэж удирдуулахаа шийдэх ёстой. Тодруулбал, Европын комисс (ЕК), Европын зөвлөлийн тэргүүн, Гадаад харилцааны дээд төлөөлөгчийг сонгох ёстой.

“БИ БУРУУГҮЙ”

“Financial Times” сонинд бичсэнээр, Урсула фон дер Лейен Европын Холбооны даргаар ажиллах асуудал бараг баталгаажсан байна. Тус хэвлэлд нэгэн эх сурвалж “Үүнээс өөр ямар ч хувилбар байхгүй” гэж мэдээлжээ.

Нөхцөл байдал тодорхой бөгөөд ЕХ-ны 27 орны 15-аас нь дэмжлэг авах шаардлагатай аж. Мөн Европын парламент (ЕП)-ын сонгуульд ялалт байгуулсан “Европын Ардын нам”-д буй 13 төрийн тэргүүн фон дер Лейений талд бий.

Нийт 361 санал авах шаардлагатай бөгөөд АН-д 190 суудалтай. Таван жилийн өмнө Европын социалистуудын зүүний намыг фон дер Лейенийн төлөө саналаа өгөхийг ятгаж байсан бол энэ удаа ч мөн адил зүйл болно гэж ажиглагчид таамаглаж буй юм байна.

Фон дер Ляйен бол итгэмтгий ороссофоб юм. Тэрбээр “Оросын эсрэг авах 14 дэх хориг арга хэмжээний тухай хэлэлцээрийг би сайшааж байна. Энэхүү хатуу багц нь Москвагийн гол технологи, эрчим хүчний орлогыг улам танаж, Путины сүүдрийн флот болон гадаад дахь сүүдрийн банкуудын сүлжээтэй тэмцэнэ” гэж хэлжээ.

Фон дер Лейен Украины мөргөлдөөнийг дэлхийн хоёрдугаар дайнтай харьцуулж, юунаас ч айхгүй байхыг уриалсан байна. Тэрбээр эрчим хүчний “хямрал”, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хориг арга хэмжээ авсан хүмүүс бус, Орос буруутай гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ түүнийг авлигын хэрэгт буруутгаж буй. 2021 онд 20 сая еврогоор 1.8 тэрбум тун “Pfizer” коронавирусын вакцин худалдан авч, ЕХ-ны дүрэм журмыг зөрчсөн нь яллах шалтгаан болж байгаа аж.

Одоогийн байдлаар Жозеп Боррелын эрхэлж буй албан тушаалд Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас, Люксембург, Бельгийн засгийн газрын тэргүүн асан Ксавьер Беттел, Александр де Кроо, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски нар өрсөлдөж байна. Европын хэвлэлүүд Калласыг Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан төлөөлөгч болох сонирхол ихтэй гэж бичиж байгаа аж.

Гэвч зургаадугаар сарын 17-нд Брюссельд болсон оройн зоог буюу Европын зөвлөлийн албан бус уулзалт дээр үүнийг зөвшөөрөөгүй байна. Түүний гишүүн болсон нам сүүлийн сонгуулиар олон суудал алджээ. “Politico” ЕХ илүү эрх мэдэлтэй улс төрийн хүчнүүдийг “онилж” байна гэж үзэж буйг “Euractiv” портал баталсан байна.

Тэдний үзэж байгаагаар, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони “Сонгуулийн гамшигт үр дүнгийн дараа төлөөлөгчөө чухал албан тушаалд томилох нь тохиромжгүй” гэж мэдэгдсэн байна.

Калласыг эх оронд нь ч хүлээж авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс орон нутгийн “Postimees” хэвлэл түүнийг төрийн тэргүүний хувьд чадваргүйгээ хүлээн зөвшөөрч, засгийн газрыг татан буулгаж, “Брюссельд зохистой албан тушаалд” очихыг уриалжээ.

Хэвлэлд “Ерөнхий сайд дотоод асуудлаас хөндийрч, гадаад бодлогыг илүүд үздэг. Тэр ялангуяа Киевт хайртай, Москваг үзэн яддаг тухайгаа ярих дуртай” гэжээ. “Politico” Калласыг “өглөөний цайндаа оросуудыг иддэг” гэж хошигносон байна.

Нөхөртэй нь холбоотой дуулиан мартагдсангүй. Тэр Оросод 30 сая еврогийн үнэтэй бизнестэй нь тогтоогджээ. Хэдийгээр тэр үгүйсгэсэн ч компани нь 2023 онд Оросод 229 мянган ам.долларын татвар төлсөн гэж Эстонийн “Деловые ведомости” сонин мэдээлжээ.

“ЮУ Ч МАРТАГДАХГҮЙ”

Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель Португалийн Ерөнхий сайд асан Антонио Костад бүрэн эрхээ шилжүүлэх бололтой. Европын социалистуудын нам EП-ын сонгуульд хоёрдугаарт орсон тул түүнийг өрсөлдөгчгүй нэр дэвшигч гэж үздэг. Үүний зэрэгцээ Коста саяхан муж улсыг удирдаж, сайн хэлэлцээч хэмээн нэрлэгдэх болжээ.

Дуулиан шуугиан үүгээр зогссонгүй. 2023 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд авлигын хэрэгт сэжиглэгдэж, гэм буруугаа хүлээлгүй огцорсон. Удалгүй прокурорууд түүнийг Эдийн засгийн сайд Антонио Коста Силватай андуурсан нь тодорхой болсон байна.

Гэсэн хэдий ч Португалийн “Обсервадор” сонин Костаг “улсын хамгийн муу ардчилсан ерөнхий сайд” гэж нэрлэжээ. Өнгөрсөн гуравдугаар сард парламентын ээлжит бус сонгууль болж, Костогийн Социалист нам Ардчилсан Холбооны блокоос баруун төвийн үзэл баримтлалд ялагдсан.

Үүний зэрэгцээ Косто засгийн газрыг тэргүүлж байхдаа Киевийг Европын холбоонд нэн даруй нэгтгэхийг эсэргүүцэж байжээ. Учир нь, аюулгүй байдлын асуудлыг эхлээд шийдэх ёстой. Эс бөгөөс энэ нь түүнийг Европын зөвлөлийн дарга болоход саад болж магадгүй гэж Италийн “La Repubblica” сонин мэдээлжээ.

“Косто Макронтой найрсаг харилцаатай байгаагаас гадна түүний нэр дэвшигчийг Португалийн Ерөнхий сайд Луис Монтенегро дэмжиж байна” гэж шинжээч тайлбарласан байна.

DW-д мэдээлснээр, Европын Холбооны удирдлагад боловсон хүчний томилгоо хийх тухай хэлэлцээнд оролцсон улс төрийн гол хүчнүүдийн төлөөлөгчид өнгөрсөн Мягмар гараг (2024.06.25)-т Европын Комиссын тэргүүнээр Урсула фон дер Ляйенийг томилохоор тохиролцжээ.

Мөн Европын зургаан улсын удирдагчдын тохиролцсоны дагуу Европын холбооны Зөвлөлийн дарга Шарль Мишелийн оронд Португалын Засгийн газрын тэргүүн асан Антониу Костаг, Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн оронд Эстонийн одоогийн Ерөнхий сайд Кая Калласыг томилохоор тус тус тохиролцсон байна.

Ирэх Пүрэв гарагт болох дээд хэмжээний уулзалтаар Европын Холбооны хамгийн өндөр албан тушаалуудад нэр дэвшигчдийг батлах ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, DW
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу