Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн түргэн буюу блиц тоглолтоор хаалтаа хийлээ. 26 дахь удаагийн тэмцээний блиц тоглолтын төрлийн хөвгүүдийн 10 насны ангилалд Ц.Ананд алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр есөн өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8.5 оноо авч түргэн тоглолтын Азийн аварга болжээ. Түүний хувьд стандарт төрлөөр өөрийн насны ангилалдаа хүрэл медаль хүртээд байсан. Ингэснээр тэр тэмцээнээ алт, хүрэл медальтай дуусгалаа.

Тус тэмцээнд манай улсаас 27 өсвөрийн шатарчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. 

Тэмцээнд нийт 33 орны 650 гаруй өсвөрийн шатарчин оролцсон нь Азийн түүхэнд хамгийн олон оролцогч өрсөлдсөн тохиолдол болсон байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу