Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгой байдал болон цаг уурын байгууллагаас зөвлөж байгаа юм.

Улаанбаатар хотын тухайд өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал дөрвөн өдөр дараалан бороотой байх аж.

Агаарын температурын хувьд шөнөдөө 11-13, өдөртөө 19-24 хэмийн дулаан байх төлөв гарчээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу