Яармагийн замыг 1-р хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил ашиглалтад ороогүй байхдаа үерт автаж, усанд живсэн. Зургаадугаар сарын 1-нд ашиглалтад орно хэмээгдэж байсан уг ажлыг гүүрэн байгууламж дууссан ч холбоос авто замын  хэсгийн ажил эхлээгүй байсан юм.

Улмаар өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон борооны улмаас уг авто замын хэсэг үерт автаад буй. Уг асуудлын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газар (НЗХГ) болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас өнөөдөр (2024.06.25) мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэхдээ, “Туулын авто замыг Нисэхийн хурдны замтай холбох “Наадамчдын авто зам дээгүүр барих 800м гүүрэн байгууламж”-ийн ажлын эхний шат хэрэгжиж буй.

 

May be an image of text

Уг төслийн гүйцэтгэх шатанд олон зураг төсөл тооцоолол хийгдэх бөгөөд эхний шатны ажлууд л үргэлжилж байна. Цаг уурын нөхцөл байдлаас тулгарсан асуудлыг туулаад гарна. Замын хэсэг дөнгөж эхнээсээ угсрагдаж байсан. Цаашид үргэлжлүүлэх арга технологиуд байгаа. Зургаадугаар сарын нэгэнд ашиглалтад оруулна гэж хичээсэн. Асуудалд ингэж хандаад байвал ажил урагшлахгүй. Бүх асуудалд олон нийт ингэж хандахгүй байхыг хүсэж байна” гэсэн юм.
Мөн Зургийн инженер Ч.Намшир:
“Баригдаагүй, усанд автсан гэж байгаа хэсэгт гүүр бий. Төлөвлөлтийн өндөр өөрчлөгдөж байгаа. Нураагаад дахиад баривал улсын мөнгийг шамшигдуулсан асуудал болно. Тийм зүйл болохгүй. Гүүрээ одоогоор барихгүй. Монголд замын инженер байна уу, тэнэг инженер хийсэн л гээд байна. Тэр нь би байна. Тэнд нэг гүүр бариад, устгах уу, төлөвлөсөн гүүрээ үргэлжлүүлэх үү гэдэг дээр ажиллаж байна. Урд нь далан хийгдээгүй үеийн үерийг томруулаад яриад байгаад эмзэглэж байна” гэлээ. 

Улаанбаатар хот

Туул голын дээгүүр барьсан гүүр нь Нисэхийн хурдны замаас ирэх 800м гүүртэй холбогдох юм. Одоогоор дараагийн ажлыг гүйцэтгэхийн тулд түр зам барихаар төлөвлөж байжээ. 

Энэ талаар гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Анхбаяр: “2.8 км холбоос замын ажил нь эхлээгүй байсан. Голын голдирлыг өөрчилж залсны дараа замын даланг барих байсан ч цаг хугацааны хувьд төлөвлөгөөндөө амжаагүй. Төслийн төлөвлөгөөт хугацаа 12 сар хүртэл. Манай компанийн зүгээс төлөвлөгөөт хугацаанд амжина гэж тооцоолж байна. Нисэхээс ирэх замтай холбогдох замын даланг ус татарч ажил гүйцэтгэх боломжтой болох үед бетоноор хийж гүйцэтгэнэ. Үерийн улмаас гарсан хохирол байхгүй. Зураг төсөлд зааснаар уг зам нь усны хаялага, хоолой, далан бүхий системтэй байх болно” гэлээ.
А.БАЯР

2 САНАЛ

  1. Хөөрхий ажил хийж байгаа нь л муу хэлэгдэх юм. Нөгөө сүрийг үзүүлээд байсан ТАХ нар хаана байнаа. Гарч ирээд хэдэн үг хэлж чадахгүй юу. Сонгуулийн солиоролуудаа. Маргаашнаас л мартана даа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу