УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно. Үүнтэй холбогдуулан нийслэлд зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай захирамж гаржээ.
Мөн соёл, урлаг, үзвэр спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл Урлагийн газрын даргад даалгаж, худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны баасан гарагт шилжүүллээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу