Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баяраа хийлээ.
May be an image of 3 people and text
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан төлөвлөгөөний дагуу 2024 онд Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг 5 хүмүүжигч амжилттай төгсөж, суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар ангийг 4 хүмүүжигч төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ тус тус гардан авлаа.
Тус сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 2 хүмүүжигч 07 дугаар сард болох элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байна.
Энэ үеэр сургуулиа амжилттай төгссөн хүмүүжигчдийг Монголын сурагчдын холбооноос “Шилдэг төгсөгч”, “Тэргүүний сурагч” алтан медаль, “Тэргүүний хүмүүжигч” гэрчилгээгээр тус тус шагналаа.May be an image of 2 people and text
May be art of 2 people and text
Тус арга хэмжээнд хүмүүжигчдийн гэр бүлийнхэн, Монголын сурагчдын холбоо, олон улсын байгууллага, төрийн болон төрийн байгууллага, Монголын хуульчдын холбоо зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
May be an image of 3 people, people smiling and text

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу