“Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн төв байранд цагдаагийн байгууллагаас шалгалт хийж буй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Зургаадугаар сарын 25-ны  12:22 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд “Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд явагдаж байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.


Мөн өдрийн 13:24 цагт “Сэтгүүлчид байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна” гэх дуудлагыг нэр бүхий иргэдээс ирүүлсэн. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс алба хаагчид очиж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад одоогоор тухайн байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулан, олон иргэн байрласан нь тогтоогдож байна.

Ямар зорилгоор хүмүүс байрлаж, ямар үйл ажиллагаа явуулж байсныг яг одоо шалгаж байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу иргэн, байгууллагаас ирсэн гомдол мэдээллийг шалгах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу тухайн асуудлыг шалгаж байгаа” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу