Газын өмнөд хэсэгт орших Нассер эмнэлэгт ногоон гудсан дээр Юнис ухаангүй хэвтэнэ. Ээжийнхээ өвөр дээр хэвтэх, урт бор сормуустай, шөвийж, цонхийсон царайтай, есөн настай палестин хүү хоол тэжээлийн дутагдалд орж, шингэн алдалтын улмаас шаналж буй нь илт. Цэнхэр дотуур өмднөөс түүний турь муутай хөл унжиж, улбар шар өнгийн футболканых нь цаанаас жижигхэн хавиргууд нь хэрзийнэ.

Түүний ээж Ганима Жумаа өнгөрсөн долоо хоногт Хан Юнис хотын эмнэлэгт хүүгээ эмчлүүлж байхдаа CNN агентлагт “Миний хүү нүдэн дээр минь үхэж байна. Хүүг минь үхлээс аварч туслаач гэж ухамсарт хүмүүсээс хүсэж байна” гэж ярьжээ.

Израилийн талаас хоёр сарын өмнө дайралтаа эрчимжүүлсэн тул тэд гэр бүлээрээ өмнөд хэсэгт орших Рафах хотоос дүрвэхэд хүрсэн байна. Эдгээр өдрүүдэд амьд үлдэхийн төлөө тэмцэж, Асдаагийн бохирдсон эрэг дагуу буюу Аль-Маваси майхант баазын ойролцоо амьдарч, Газын зурвасын халуунд хангалттай хоол хүнс, ус бүү хэл, сүүдэр газар ч олж чадахгүй байдалд хүрчээ.

Хүүгийн ээж “Дайн, түрэмгийллийн улмаас бид нэг нутгаас нөгөө рүү нүүхээс өөр аргагүй… Амьдрал хэцүү байна. Толгой хоргодох майхан ч бидэнд алга” гэж хэлсэн байна.

Израилийн Газад хийж буй дайн тус улсын эрүүл мэндийн системийг сүйтгэж, ажилтнууд нь хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийг эмчлэх боломжгүйд хүрчээ.

Эмч нар CNN-д хүүхдийн сүү гуйж буй эцэг, эхчүүдэд туслалгүй татгалзахаас өөр аргагүйд хүрч, өлсгөлөнд нэрвэгдсэн, эсвэл архаг өвчтэй өвчтөнүүдээ ч ялгаж чадахаа байсан тухайгаа ярьсан аж.

Израиль Газын зурваст бүслэлтээ үргэлжлүүлж, тусламжийн бүлгүүд тус бүс нутагт нэвтрэх боломжгүйн улмаас хангалттай хоол хүнс оруулж чадахгүй байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ өлсөж үхэхийг харахаас өөр аргагүйд хүрч байгаа талаараа мэдэгджээ.

Бөмбөгдөлт найман сар гаруйн хугацаанд үргэлжилж буйн улмаас дэд бүтцүүд сүйрч, олон хүний амь хохирч, бүхэл бүтэн хорооллууд хог хаягдал болж буй аж.

НҮБ-аас мэдээлснээр, Газад хэт халж, иргэд усны хомсдолд орж, ариун цэврийн байгууламжууд сүйрч, цэвэр ус нүдний гэм болжээ. Тус байгууллагаас өнгөрсөн Мягмар гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, ирэх гурван сарын дотор Газын зурваст өлсгөлөн “гамшгийн түвшин”-д хүрч болзошгүйг анхааруулсан байна.

Зургадугаар сарын 22-нд Газад дор хаяж 34 хүүхэд хоол, тэжээлийн дутагдлын улмаас нас баржээ. Газын зурвас руу нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа нь тусламжийн байгууллагуудад хямралыг бүрэн үнэлэхэд саад болж байгаа тул хохирч буй хүүхдийн тоон мэдээлэл түүнээс ч их байх магадлалтай аж.

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNRWA) энэ сарын эхээр 50000 гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдэгджээ.

ХАМАС зэвсэгт бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт халдлага үйлдсэний улмаас дор хаяж 1200 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн хулгайлагдсаны дараа Израиль Газын зурваст цэргийн довтолгоогоо эхлүүлсэн.

Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, Израилийн Газад хийсэн халдлагын улмаас 37658 палестин хүн амиа алдаж, 86237 хүн шархадсан байна.

Усны ноцтой хомсдол

Газын хойд нутгийн хүүхдүүд хоол хүнсний хомсдолд илүүтэй өртөж байгаа ажээ. Жабаля дахь дүрвэгсдийн хуаранд тэд усны машинаас ус авахын тулд хөлсөө дуслуулан оочерлосоор буй юм байна.

Тэнд хоол хүнс, цэвэр ус нүдний гэм болжээ. Хойд нутгийн хүмүүс CNN-д, сүүлийн үед бохирдсон ус ууж байгаа тул шингэн алдалт, халдварт өвчний тархалт буурахгүй байгаа талаар ярьсан байна.

Израиль Газын зурвас руу орох тусламжийн хэмжээнд “хязгаарлалт байхгүй” гэж мэдэгдэж байгаа ч ачааны машинд хяналт шалгалт хийж, хуурай замын тээврийг хязгаарлаж байгаа аж. Бүслэлтэд орсон нутаг дэвсгэрт тусламж орж ирсэн ч тэдгээрийг хүмүүст хүргэх хэтэрхий эрсдэлтэй байгаа юм байна.

UNRWA өнгөрсөн долоо хоногт Газын зурвас дахь ус, ариун цэврийн байгууламжийн дор хаяж 67 хувь нь найман сарын бөмбөгдөлт өдөртөн сүйрч, эвдэрсэн талаар мэдээлжээ.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс мэдээлснээр, Газын зурвас дахь бохир ус цэвэрлэх таван байгууламж бүгд ажиллахаа больсон байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар (OCHA) Израилийн эрх баригчдыг Газын хойд хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад учруулж байна гэж буруутгав.

Зургадугаар сарын эхний гурван долоо хоногт Израиль тусламж ачсан 36 ачааны машиныг Газын зурваст нэвтрэхийг зөвшөөрсөн бол өөр 35 машиныг логистик, үйл ажиллагаа, аюулгүй байдлын шалтгааны улмаас нэвтрүүлэхийг хоригложээ.

Тэднийг үхэл хүлээж байна”

Тусламжийн агентлагууд болон эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр, Газад шинэ төрсөн нярай болон жирэмсэн эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд орж, шингэн алдалтад хамгийн их өртөж буй юм байна. Хоол тэжээлийн дутагдалд орсон эхчүүд дутуу төрж, нярай хүүхэд бага жинтэйгээс болж эндэж байгаа аж.

Эмч нар “Эмнэлгийн хүрэлцээ хомсдож байгаа энэ үед амьсгал давчдах, цээжний халдвар, шингэн алдалт зэрэг хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг илэрсэн нярай хүүхдүүдийг эмчлэх боломжгүй байна” гэж ярьжээ.

Орон нутгийн хүүхдийн эмч CNN-д “Архаг буюу халдварт өвчтэй, хоол тэжээлийн дутагдалд орсон өвчтөнүүдийн эдгэрэх магадлал тун бага байна” гэж ярьсан байна.

Газын Эрүүл мэндийн яамнаас “Аравдугаар сарын 7-ноос хойш халдварт өвчний 1.4 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

4 САНАЛ

  1. үхэж далд ормоор жүүдүүдийг гитлер бүрэн устгах байсан юм ийм болохоор жүүдүүдэд бүгд дургүй

  2. Манайхан еврейчүүдийн ухааныг гайхаад байдаг. Ийм л хогийн амьтад бн шүү дээ. Газар нутаггүй байхад нь Палестин үүд анх газар өгөөд, тэгээд газраа тэлсээр байгаад Палестинчүүдийг орох орон, оочих аягагүй болгож байна.

  3. хүүхдүүдийг өрөвдөх сэтгэлгүйгээр алж байна хүн мөн үү хүн дүрт араатангууд

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу