Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ иргэн  Б  04.01-ний өдрийн 21:00 цагт малчин Н гэдэг айлаас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар /гэрээс урд зүгт 3 км/-ээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу