“Монголын эдийн засгийн чуулган (MEF)-2024” ирэх долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордон, Чингис хаан үндэсний музей, “UG palace”-т болно. Чуулганы нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр Төрийн ордонд эхлэх юм.

Энэ удаагийн чуулганаар:

-Ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал,

-Хот байгуулалт, архитектур,

-Эрчимжсэн хөдөө аж ахуй,

-Аялал жуулчлал,

-Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого,

-Санхүү, хөрөнгийн зах зээл,

-Цахим эдийн засаг,

-Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл,

-Шинжлэх ухаан-Технологи,

-Хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулагдах юм.

2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцдог.

Монголын эдийн засгийн чуулган-2024 арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ удаагийн чуулганд урьдчилсан байдлаар 2000 гаруй зочин, төлөөлөгч оролцохоор байгаа ажээ.

Монголын эдийн засгийн чуулган
2023 Welcome to Mongolia
2022 Шинэ сэргэлт
2018 Хүчээ нэгтгэе
2016 Сургамж, сорилт, шийдэл
2015 Итгэлцэл
2014 Монголд үйлдвэрлэв
2013 Монгол брэнд
2012 Эдийн засгийн хөгжил
2011 Хөгжилд хамтдаа
2010 Бид хамтдаа чадна уриан дор тус тус зохион байгуулагдсаар ирсэн билээ.

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН – 2024”-ИЙН ХӨТӨЛБӨР
(Урьдчилсан байдлаар)

Чуулганд оролцохыг хүссэн бизнес эрхлэгч, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд ЭНД дарж нэгдэн, бүртгүүлж, оролцох боломжтой юм байна.

Энэ удаагийн чуулганы стратегийн партнер нь Digital Assets Exchange платформ юм. Idax виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь 2021 оноос үйл ажиллаагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн 180 гаруй орноос харилцагч хүлээн авах боломжтой, 300 гаруй криптовалют арилжаалагддаг, олон улсын ISO27001 стандарт, CERTIK, SLOWMIST аудитаар баталгаажсан8 найдвартай, тогтвортой цогц платформ ажээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу