“Монголын эдийн засгийн чуулган 2024” ирэх долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох билээ. “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдах энэ удаагийн чуулганд:

-Төр засгийн төлөөлөл – 300
-Олон улсын зочид – 500
-Олон улсын байгууллага, Элчин сайдын яамны – 100
-Хувийн хэвшлийн – 500
-Эрдэмтэн судлаач – 100
-Оюутан залуус – 500 төлөөлөгч тус тус оролцох юм байна.

Монголын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдааны модератораар дэлхийн сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийн нэг Ричард Остин Квест ажиллах бол Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Эдийн засгийн судалгаа, хөгжлийн нөлөөллийн газрын ахлах эдийн засагч, ерөнхий захирал Альберт Франсис Пак панелистаар оролцох юм.

Мөн CNN агентлагийн удирдлагын багийн гишүүн Жэймс Хант, CNN агентлагийн International Commercial (CNNIC) компанийн Борлуулалтын албаны захирал бөгөөд Сингапур, Малайз, Тайланд, Вьетнам, Индонез, Камбож, Австрали, Фижи, Хонконг, Монгол, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос зэрэг орнуудын зах зээлийг хариуцаж ажилладаг Эрин Уильямс нар панелистаар тус тус оролцох ажээ.

CNN агентлагийн олон улсын бизнесийн гол сурвалжлагч төдийгүй “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч. CNN-ийн багаас олон улсад хамгийн их танигдсан гишүүдийн нэг Квест “CNN Business” сувгийн ерөнхий редактораар ажилладаг. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс шууд дамжуулдаг “Markets Now” санхүүгийн нэвтрүүлгийг хөтөлж байгаа юм.

“Quest Means Business” нэвтрүүлэг бизнесийн уламжлалт ойлголтыг халж, эдийн засаг, энтертайнмент салбарыг холбож өгдөг аж. Энэхүү нэвтрүүлэгт дэлхийд тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлууд болон улс орны тэргүүн нар уригдан оролцдог.

CNN компанийн удирдлагын багийн гишүүн. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрд буй CNN-ийн үйлчлүүлэгч болон түншүүдэд арилжааны шийдэл гаргаж өгөхийн төлөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгч ба өгөгдөл, стратеги, болон хэрэглэгчид зориулсан үйлчилгээ зэрэг бизнесийн нэгжүүд, олон улсын борлуулалтын багуудтай хамтарч ажилладаг байна.

Мөн Жэймс CNNIC-ын шагнал хүртсэн дэлхийн брэнд студи болох “Create”-ийг удирддаг ба CNN агентлагийн арилжааны боломжийг хөгжүүлэх олон улсын удирдлагын багийн гишүүн ажээ. Мөн тэрбээр Warner Bros, Eurosport, Discovery+ зэрэг байгууллагуудтай хамтарч ажилладаг байна.

Тэрбээр 2016 онд CNN агентлагт нэгдэхээс өмнө “Omnicom” группийн GMR маркетингийн компанид Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан ба ивээн тэтгэгч байгууллагын борлуулалт, зөвлөгөө, хамтын ажиллагаа, брэнд хөгжүүлэлт, стратегийн багийг удирдаж байсан аж.

CNN агентлагийн International Commercial (CNNIC) компанийн Борлуулалтын албаны захирал бөгөөд Сингапур, Малайз, Тайланд, Вьетнам, Индонез, Камбож, мөн түүнчлэн Австрали, Фижи, Хонконг, Монгол, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос зэрэг орнуудын зах зээлийг хариуцаж ажилладаг.

Эрин дижитал зах зээлийн өндөр мэдлэгтэй ба хэрэглэгч төвтэй арга барилыг ажлын эрхэм зорилгоо болгодог ажээ. Тэрбээр багийнхныхаа хамт CNNIC-ын “Хамгийн түрүүнд үзэгчдэд” гэх стратегийг хэрэгжүүлж үзэгч, сонсогч, түншүүд рүү чиглэсэн стратегийн кампанит ажил явуулдаг.

Эрин нь хариуцаж буй зах зээлдээ CNNIC-ын сурталчилгаа болон борлуулалтыг хөгжүүлдэг байна. Өмнө нь “WarnerMedia” группийн “WarnerOne” компанийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь спорт, цахим тоглоомын багцын арилжааг удирдан Дижитал хөгжүүлэлт хариуцсан захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр хэвлэл мэдээлэл болон спортын брэндинг хөгжүүлэлтийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай нэгэн бөгөөд арилжааны стратеги, контентын маркетинг, ивээн тэтгэгч болон платформ хоорондын медиа шийдлийг гаргах ажлыг хариуцаж байсан аж.

Чуулганы хуралдааны панелистаар оролцох содон зочны нэг тэрбээр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Эдийн засгийн судалгаа, хөгжлийн нөлөөллийн газрын ахлах эдийн засагч, ерөнхий захирал, Хөгжлийн эдийн засгийн чиг хандлага, хэв маяг сэдвээр хэвлэлийн ахлах төлөөлөгч, АХБ-ны эдийн засгийн төсөөлөл, тайлан болох “Азийн хөгжлийн төлөв” сэтгүүлийг удирдан, эрхлэн гаргадаг ажээ.

Хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессороор 20 гаруй жил ажилласан туршлагатай. Нийгмийн тэгш бус байдал, ядуурал, нийгмийн хөдөлгөөн, ирээдүйн ажил эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээл зэрэг хөгжлийн эдийн засгийн өргөн сэдвийн хүрээнд судалгаа хийдэг байна.

Пак Дэлхийн банкны Олон улсын зөвлөх бөгөөд БНХАУ-ын макро эдийн засгийн судалгаа хийдэг бөгөөд Ази, Номхон далайн судалгааны их сургуулиудын Хүн амын хөгшрөлтийн төвийн Удирдах хорооны гишүүнээр ажилладаг ажээ. Тэрбээр Харвардын их сургуульд Эдийн засгийн бакалавр зэрэг, Стэнфордын их сургуульд Хэрэглээний эдийн засгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу