Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан “Б.Ганхуягийн шоронгоос бичсэн ил захидал ил боллоо, шуугиан тарьж” байна гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг өнөөдөр (2024.06.26) мэдээлэл хийлээ.

Б.Ганхуяг өдгөө хорих 461-р ангид хоригдож буй. Түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг “Түүний өмнө нь бичсэн өргөдлийг ашиглан хуурамч мэдээлэл тараасан” гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэрбээр “Хэн нэгэн этгээдэд хандаж, өргөдөл, захидал бичээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэхүү өргөдлийг 2023 оны арванхоёрдугаар сард Хүний эрхийн үндэсний комисст гаргаж байсан. Түүний зургийг ашиглан, Улсын дээд шүүхэд хандсан мэтээр илт худал мэдээлэл цацаж байна.
Сонгуультай холбоотойгоор худал мэдээлэл түгээж буйд харамсаж байна. Энэхүү мэдээллийг түгээсэн нэр бүхий хэвлэл мэдээллийн сайтын асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан.
Худал мэдээллийг бусдад тарааж байгаа нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учир хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу