УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж, МАН-ын бүлгийн Нийслэлийн асуудал хариуцсан Дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг томилсныг хэллээ. 

Тэрбээр “МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа.  Өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дэд даргыг сонгох тухай хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг дүрмийн дагуу гурван Дэд даргатай байх ёстой. Нэг Дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн Дэд даргаар  УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонголоо” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу