“Wall Street Journal” сонин “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Орос, Иран, Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авснаар газрын тосны үнэ өсөх вий хэмээн эмээж байна” гэж мэдээлжээ.

Тус сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан, Байдены засаг захиргаа арваннэгдүгээр сард болох сонгуулийн өмнө шатахууны үнийг тогтвортой байлгаж, дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлтийг дэмжихийг хүсч байна. Гэвч үүнтэй зэрэгцэн тус улсын тэргүүлэх гол чиглэл Орос, Иран, Венесуэлийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах юм хэмээн мэдээлжээ.

Сонины нийтлэлд “АНУ-ын энэхүү бодлого нь томоохон газрын тос үйлдвэрлэгчдийн эсрэг хүлээгдэж байснаас илүү зөөлөн хориг арга хэмжээ авахад хүргэсэн” гэж  дурдсан байна.

АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан тус сонинд мэдээлэхдээ “Ерөнхийлөгч Америкийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хамгийн хямд үнээр хангахын тулд боломжтой бүхнийг хийхийг хүсч байна” гэжээ.

АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны дарга асан Жон Смит “АНУ болон түүний холбоотон орнууд хориг арга хэмжээгээ хэтрүүлж, барууны орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйн тулд маш их болгоомжилж байна” хэмээн ярьсан байна.

“Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин өмнө нь “АНУ дэлхийн эрчим хүчний зах зээлд хяналт тавихын тулд хориг арга хэмжээ болон өөрт байгаа бусад арга хэрэгслүүдийг ашигладаг” гэж мэдэгджээ.

Тэрбээр 2016 оноос хойш АНУ-аас Венесуэл, Иран, ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хууль бус хориг арга хэмжээ нь өдөрт бараг 18 сая торх газрын тосны олборлолтод нөлөөлж, АНУ зах зээлийн багагүй хувийг эзлэхэд тусалсан байна. Энэ бодлогын үр дүнд АНУ-ын эрчим хүчний нөөц нь тэргүүлэх экспорт болсон” гэж тэмдэглэжээ.

ОХУ “Барууны орнууд Оросод хэдэн жилийн өмнөөс үзүүлж эхэлсэн, одоо ч нэмэгдсээр байгаа хориг арга хэмжээний дарамтыг тус улс даван туулах болно” гэж удаа дараа мэдэгдсэн. Москва барууны орнуудад ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрөх зориг дутаж байгааг тэмдэглэжээ.

Барууны орнууд ч “Оросын эсрэг хориг арга хэмжээ үр дүнгүй байна” гэсэн байр суурийг олон удаа илэрхийлж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ыг дарж, хүчгүйдүүлэх бодлого нь барууны урт хугацааны стратеги бөгөөд хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт ноцтой цохилт болсон” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, барууныхны гол зорилго сая сая хүний ​​амьдралыг дордуулах явдал аж.

Эх сурвалж: WALL STREET JOURNAL, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу