Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын 2024 оны эээлжит сонгуулийн санал хураалт маргааш (2026.06.28) явагдана. Нийт 2.2 сая сонгогч саналаа өгөх бөгөөд санал хураалт орой 22.00 цагт дуусах юм. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны байранд сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулна.

УБЕГ-аас мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэлтэй буюу 18-аас дээш насны 2,238.360 иргэн байгаа ажээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээрр, 2020 онд нийт 2070 хэсгийн 400 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байсан тул санал хураалтын үр дүнг шуурхай дамжуулахад хүндрэл гарсан. Энэ онд дээрх 400 хэсэгт “Старлинк” компанийн сүлжээ ашиглах юм байна.

УИХ-ын өмнөх найман удаагийн сонгуулиар сонгогчдын ирц харилцан адилгүй байв. Тодруулбал, 1992 онд хамгийн их буюу 95.6 хувь байсан бол 2012 онд хамгийн бага буюу 67.3 хувь, өнгөрсөн сонгуулиар 73.6 хувийн ирцтэй байжээ.

СҮЛЖЭЭГҮЙ ГАЗРУУДАД 400 ГАРУЙ СТАРЛИНК ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЖ БАЙНА

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Сонгуулийн өдөр бороо хур их орох учраас онцгой байдлын 100 алба хаагч бэлэн байдалд ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа амжилттай болж, нэр дэвшигчдийн хувьд 61.3 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэй байлаа. Улс төрийн нам, эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа амжилттай хийж дуусгалаа. Цагдаагийн байгууллагаас зөрчлийн талаар мэдээлнэ.

Гадаад байгаа 13035 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд гадаадад байгаа монголчуудын санал өгөх тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь гадаадад байгаа 7000 гаруй хүн бүртгүүлснээс 5000 орчим сонгогч саналаа өгч байсан.

Энэ жил гадаадад байгаа иргэдээ цахимаар бүртгүүлж, өөрийн биеэр ирж саналаа өгөхөөр зохион байгууллаа. Маргааш орой бүх хэсгийн хороод хаагдсаны дараа гадаадад байгаа иргэдийн саналыг задалж, тоолж, нэгтгэнэ.

Энэ удаагийн сонгууль сүлжээгүй газруудад 400 гаруй старлинк төхөөрөмж ашиглаж байгаагаараа онцлог. Улсын хил дагуу газар зөөврийн хайрцаг явуулахаас өөр аргагүй байна. Тэнд огт сүлжээгүй байдаг.

Европын парламентын төлөөлөгчид ирж, ажиглалт хийнэ. Эдгээр байгууллагын зөвлөмж бие даасан байдлаар явна. Аюулгүй байдлыг нь хангуулж ажиллана. Харин дотоодын ажиглагчаар 30 мянган хүн ажиллана. Энэ жилийн ажиглагчдын тоо ахиу байна.


Сонгогч та сонгуулийн өдөр хаана очиж саналаа өгөх, танай хаяг дээр хэдэн хүн байгааг ЭНД дарж нягтлан шалгах боломжтой юм.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. An intriguing discussion might be priced at comment I do believe you should write much more about this topic, it will not be considered a taboo subject but usually people are there are not enough to talk on such topics To the next Cheers

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу