Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, иргэд сонгуульд саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэхээ авчрах шаардлагагүй ажээ. Санал хураалтын үеэр хурууны хээгээр бүртгэл хийгдэх бөгөөд хурууны хээ нь уншигдахгүй тохиолдолд иргэний үнэмлэх шалгах юм байна. Санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийгдэнэ.

УИХ-ын 2024 оны ээлжит энэ удаагийн сонгуулиар иргэд хоёр саналын хуудас бөглөх юм. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст сонгогч зөвхөн нэг нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигчийн нэртэй саналын хуудаст сонгогч мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Илүү, эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болж, дахин нэг удаа саналын хуудас өгөх юм.

Санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийгдэх бөгөөд хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу