УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль маргааш (2024.06.28) болно. Монгол Улс түүхэндээ анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болох гэж байна. Улс орны ирээдүйг шийдэх эл хариуцлагатай үед иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг аж ахуй нэгжүүд уриалж эхэллээ.

Саналаа өгсөн хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчлэх газруудын мэдээллийг хүргэж байна. 

  1. “Дүдү хүүхдийн музей” шинжлэх ухааны тоглоомын төв сонгуульд саналаа өгөх иргэдийн хүүхдийг хоёр цаг үнэгүй харж өгнө. Та 5 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тус төвд үлдээгээд, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. 

Фэйсбүүк хаяг: DuDu Children’s Museum/ДүДү Хүүхдийн Музей

Утас: 75099966

2. “Jack’s coffee”-ийн хамт олон “Нэг оролцоо – Нэг аяга кофе” аян зарлажээ. Та саналаа өгснөө баталгаажуулаад нэг аяга кофе үнэгүй уугаарай.

Фэйсбүүк хаяг: Jack’s Coffee 

Утас: 7600 1010

 

3. “CHUU CHUU House” мөн саналаа өгсөн иргэдэд кофены хөнгөлөлт үзүүлэх аж. Саналаа өгсөн хариуцлагатай иргэн та тус газраас 50 хувийн хөнгөлөлттэй үнээр кофе авах боломжтой.

Фэйсбүүк хаяг: CHUU CHUU House 

Утас: 9907 8502

4. “Aire Beauty UB” гоо сайхны салон 25 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Тус салон нь маникюр болон сормуус суулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

Фэйсбүүк хаяг: Aire Beauty UB 

Утас: 8998 4028

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу