Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагт эхэлсэн. Саналыг 22.00 цаг хүртэл авах юм.

Төрийн гурван өндөрлөг хаана, хаана очиж, саналаа өгөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 48-р сургуульд саналаа өгнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Саруул хороололд байрлах сонгуулийн 8-1-3-4 дэх хэсгийн хороо буюу “Том жаал” цэцэрлэгт 11:40 цагт саналаа өгөх аж. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар харьяаллын дагуу нутагтаа буюу Баянхонгор аймагт очиж, саналаа өгнө.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу