Монголын Гэрэл Зургийн Нэгдсэн холбоо, Монголын Галерейн холбоо хамтран “ГАММА” агентлагийн гэрэл зурагчин С.Цацралтын бүтээлийн үзэсгэлэнг долоодугаар сарын 5-19-ний өдрүүдэд Чингис Хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь гэрэл зурагчин С.Цацралтын гурав дахь бие даасан үзэсгэлэн ба 1984-2024 онуудад авсан 126 бүтээлээс бүрдэх юм. Үзэсгэлэнд дэглэгдэх бүтээлүүд агуулгын хувьд “түүхэн эрхмүүдийн хөрөг”, “түүхэн үйл явдал”, “байгалийн гэрэл зураг” гэсэн гурван хэсэгтэй байна.
Үзэсгэлэнгийн бүтээлүүд бүгд Лимитэд эдишин ( limited edition ) бөгөөд бүтээл тус бүрд Монголын Галерейн Холбоо болон Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо хамтран баталгаа гаргаж өгөх аж.
Тухайн үзэсгэлэнгийн бүтээлүүдийг өндөр чанартай цаас, тосон бэх болон архивын нөхцөлд 180-200 жил хадгалах стандартыг хангаж хэвлэжээ. Мөн тус үзэсгэлэнг Чингис Хаан Үндэсний музейгээс гадна Тара арт галерейн үзэсгэлэнгийн танхимаас үзэх боломжтой.
Хэзээ: 2024 оны 07-р сарын 05 ний өдөр 16 цагт
Хаана: Чингис Хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим.
Зохион байгуулагч: Монголын Галерейн холбоо
Хамтран зохион байгуулагчид: Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо, Гамма агентлаг
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу