Энэ удаагийн сонгуульд залуус үндэсний дээлээрээ гоёж, идэвхитэй оролцож байгаа нь магтууштай. Улсын хэмжээнд нийт 2.2 сая сонгогч саналаа өгөхөөс өглөөний 10.00 цаг орчимд 25-35 насны залуусын ирц өндөр байгаа талаар СЕХ-ноос мэдээлсэн.

Өглөөний 11.00 цагийн байдлаар 400 мянга буюу 21 хувьтай, 12 цагт нийт сонгогчдын ирц 24.2 хувьтай байв.

Үндэсний хувцсаараа гоёж,  саналаа өгч буй олны танил эрхмүүдийг онцоллоо. 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 48-р сургууль дахь санал авах байранд гэргийн хамт саналаа өглөө.

May be an image of 3 people and text

2. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргийн хамтаар саналаа өгөхөөр дугаарлаж байна
2.“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр: “Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагаа ухамсарлан саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна”
May be an image of 6 people, people studying, newsroom and text
3. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг: “Төрт Улсаа хүндлэн монгол дээлээ өмсөн очиж сонгуулиа өглөө. Төр минь түвшин Түмэн олны минь сонголт мэргэн байг ээ”
May be an image of 2 people
4. Найруулагч Д.Галбаяр, гэргий, УДЭТ-ын жүжигчин Т.Хулан: “Энэ өдөр бол ард түмэн бидний хувьд хамгийн чухал өдөр! Ганцхан энэ л өдөр төр барих эрх бидний гарт байдаг. Сонгосон сонголтондоо дараагийн 4 жил харамсахгүйн төлөө бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой!”
May be an image of 2 people and text
5. Загвар өмсөгч Э.Энхболд, гэргий Д.Отгонжаргал: “Сонгох эрхээ эдэлж, саналаа өгчихлөө бид хоёр. Саналаа эртхэн өгөөд, Билгүүн дээрээ очьё Архангай явлаа. Сонголт мэргэн байх болтугай”
May be an image of 2 people
6. Хөтлөгч Х.Санжаасүрэн: “Ээжтэйгээ очиж иргэний үүргээ биелүүллээ. Ээжтэйгээ очно гэдэг бас их учиртай” 
May be an image of 5 people and text

7. Шар айраг хамтлагийн ахлагч, аялагч Г.Ганхүү: “Иргэний үүргээ биелүүлчихлээ. Энэ удаагийн сонгуулиар хиамчин болчихгүйг их хичээлээ”

May be an image of 5 people, temple, monument and text
8. Жүжигчин, продюсер Б.Навчаа: “Итгэл найдвар залуучуудын минь гарт байна шүү. Та нарын минь ирц 80% хүрвэл шинэ эргэлт, шинэ сонголтыг авчирна. Алив ээ залуучуудаа эх орноо сэв хийтэл өргөөдхөөч”
May be an image of 1 person
9. “Хар сарнай” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин С.Амармандах: “Тэнгэрлэг түмэн олонтойгоон – Хийморьлог залуустайгаан -Хайрт ханьтайгаан – сонгуулиа өглөө”
May be an image of 3 people and text
10. “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг: “Сонгуулиа өгчихлөө. Сонголт минь зөв мэргэн байж,миний Монгол мандан бадрах болтугай. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой залуусаа” May be an image of 3 people, overcoat, eyewear and text
11. Дуучин А.Түмэн-Өлзий: “Сонгуульдаа идэвхтэй оролцож иргэнийхээ үүргийг биелүүлээрэй”
May be an image of 1 person
12. Жүжигчин Г.Ундармаа: “Сонгуулиа өгчихлөө. Ийм л зураг байна”
May be an image of 1 person and overcoat
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу