УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр сонгогчид улс төрийн нам, эвслийн дарга нарын дунд мэтгэлцээн өрнөхийг хүлээж байв. Гэвч тэд мэтгэлцсэнгүй. 

Энэ талаар Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Энэ сонгуулиар парламентад суудалтай байгаа намуудтай 2-3 удаа гурван бодлогоор мэтгэлцье гэсэн санаачилга гаргасан.

Харамсалтай нь, МҮОНРТ-д бусад намуудтай тэгш байх ёстой гэдэг хуулийн хүрээнд энэ асуудал явж чадсангүй. Бүх нам орчихвол энэ нь мэтгэлцээн биш, хэлэлцүүлэг болчих гээд байсан.

Уг нь парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гадаад бодлогоор, эдийн засгийн бодлогоор, засаглалын бодлогоор мэтгэлцсэн бол илүү их мэдээлэл өгөх боломж байлаа” хэмээн хэллээ. 

Сануулахад, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийг хэд хэдэн удаа мэтгэлцээнд дуудаж байв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу