УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Ээлжит болон ээлжит бус сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж заасан.

ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Ш.Маяагийн мэдээлснээр, УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураах өдөр бүх нийтээр амрах талаар тусгасан ч нэг өдрийн цалинг хэрхэн тооцох талаар тодорхой заалт байхгүй аж.

Энэ асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-т зааснаар “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн зохицуулалт мөрдөгдөж буй юм байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу